P2010-07-16 - Gee yariltslaga

Ангилал: Medee medeelel




Сур: -Та өөрийгөө манай уншигч хvvхдvvдэд танилцуулаач?
Gee: -Намайг Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ гэдэг. 1983 оны 07 сарын 05-нд төрсөн. сэтгvvлч, зураглаач мэргэжилтэй. Одоогоор мэргэжлийнхээ дагуу ажиллаагvй, уран бvтээлдээ анхаарлаа хандуулаад явж байна даа.
Сур: -Яриагаа таны бага насны тухай эхэлбэл ямар вэ, та бага байхдаа ямархуу хvvхэд байв. Их зvггvйтнэ биз?
Gee: -Сахилгагvй хvvхэд байгаагvй ээ. Их даруухан хийх ёстой юм аа цаг тухайд нь хийдэг хvvхэд байсан. Аан гэхдээ хvнд дээрэлхvvлдэггvй, хvнийг дээрлэхдэггvй, намайг дээрэлхсэн хvнийг зvгээр өнгөрөөдөггvй л хvvхэд байсан даа /инээв/.
Сур: -Тэгвэл хичээлдээ ямархуу байсан бэ, онц сурдаг байсан уу?
Gee: -5-р анги хvртлээ онц, 6-р ангиасаа дунд, тэгээд л сурлага муудсан даа хөөрхий. Арай өөр юманд анхаарал хандуулаад, надад хэрэгтэй, сонирхолтой хичээлд тvлхvv суралцсан. Тэгээд зөв ч юм байгаагvй, буруу ч зvйл байгаагvй л дээ.
Сур: -Та спортоор хичээллэж байв уу, ямар спорт сонирхдог вэ?
Gee: -Хичээллэж байгаагvй ээ. Ер нь сагс их сонирхдог. Сvvлийн vед волейболл тоглож vзсэн чинь их гоё юм байна лээ.
Сур: -NBA-ын тоглогчдоос та хэнийг нь дэмждэг вэ?
Gee: -Би Howard-ыг их дэмждэг байсан. Цаадах чинь од болоогvй байх vедээ аймар тоглогч болно доо гэж боддог байсан гэсэн. Сайн тоглогч болсон чинь сонирхол буурсан. Kobe угаасаа төрөлхийн авьяастай тоглогч. Би NBA-аас сул багуудыг ч юм уу эсвэл ирээдvйтэй мөртлөө нэр нь дарагдаад гарч ирдэггvй тоглогчдыг дэмжих дуртай. Ер нь Ray Allen-ыг дэмждэг.


Сур: -Та бага насныхаа хvсэл мөрөөдлөөс хуваалцаач. Юу хvсэж мөрөөдөж, ямар мэргэжилтэй хvн болно гэж боддог байв?
Gee: -Сэтгvvлч болоод мэргэжлээрээ ажиллана гэж боддог байсан. Тэгээд л хvссэн мэргэжлээ эзэмшсэн ч мэргэжлээрээ ажиллахад бол хэзээ ч ходоод цатгалан амьдрахгvй юм байна лээ.
Сур: -Таны бvтээлээр сонин юу байна?
Gee: -Одоо "Монгол реппэр" цомгоо 03 сарын 10-ны vед гаргана. Энэ цомог маань маш онцгой юм юмыг багтаасан. Миний урьдны цомгийг хvмvvс зураг байхгvй гэж ярьдаг л даа. Тиймээс маш олон зураг оруулсан. Cover дизайн нь ч гэсэн өвөрмөц. Enhance-тай дотроо 4 клиптэй, маш олон шинэ дуунууд багтсан. Миний өмнөх цомгууд сонсох юм ихтэй байдаг байсан бол энэхvv цомог маань vзэх юм ихтэй болсон. Хvмvvст их таалагдах байх. Миний цомгууд маш цөөхөн хэвлэгддэг, авч амжаагvй байтал дуусчихдаг гэж ярьдаг. Энэ удаад бол ханатал хэвлэнэ гэж төлөвлөсөн. Эхний хэвлэлтээр 1000 ширхэг нь ирсэн. Удахгvй дахиад 1000 ширхэг ирнэ. Урьд нь "Боловсролгvй сэхээтний тавигдах илтгэл", "Мөнгөгvй хvн" цомог гаргаж байсан.
Сур: -Шинэ цомог чинь хэдэн төгрөгний vнэтэй вэ?
Gee: -Өмнөх цомог маань 5000, 5500 vнэтэй зарж байсан бол шинэ цомог маань 7000 төгрөгний vнэтэй. Юмны vнэ нэмэгдсэн болохоор ингэж зарж байна. Тvvнээс биш би аймар их мөнгө олох гээд байгаа юм биш. "Монгол реппэр" цомог яахын аргагvй олон хvний хvч хөдөлмөр болохоор тодорхой хэмжээгээр vнэлэх хэрэгтэй гэж бодсон л доо. Намайг сонсдог vнэлдэг хvмvvсийн хувьд бол 7000 төгрөгөндөө биш, мөнгөний хэмжvvр чухал биш гэж бодож байна.
Сур: -Таны дууг хvvхдvvд маш их сонсдог. Тэгээд ч хит болж чаддаг. Энэ талаар таны бодол?
Gee: -Би дуугаа хит болж байна гэж мэддэггvй ш дээ. Хит болж чаддаг юм уу? /инээв/. Миний дуунууд чатаар их явж, хvvхдvvдийн МР болон утсан дээр их байдаг юм байна лээ. Хvvхдvvдэд таалагддаг болоод л сонсож байгаа. Эцэг эхчvvд, том хvмvvс энэ Gee бөгөөд "Сlick click boom" бяцхан хvvхдvvдийг буруу зvйлд уриалан дууддаг, буруу vлгэр дууриалал vзvvлдэг, хараал заадаг гэж ярьдаг л даа. Гэхдээ биднийг тэгэж ярьдаг хэрнээ өөрсдөө хvvхдvvдийнхээ дэргэд муу муухай vгээр дуудалцаад, ах эгч нар нь дvv нарынхаа хажууд тамхи татаад л "ахын мангар бацаан наашаа хvрээд ир ийм тийм юм аваад ир" гээд л... Тэрийгээ эхлээд өөрсдөө олоод харчих хэрэгтэй. Өөрийнхөө толгой дахь бухлыг олж харахгvй байж бид нарын хялгасыг авах гээд яахав дээ. Саяхан бид нарыг сонсдог 24-р сургуулийн нэг ангийнхантай уулзсан л даа. Хvvхдvvд бид нарын хараалыг сонсдоггvй цаад далд утгыг нь олж хардаг юм байна лээ. Хvvхдvvд тэнэг биш харин ч томчуудаас ч илvv ухаалаг.
Сур: - "Сlick click boom" хэзээ байгуулагдсан бэ?
Gee: -2006 оны 11 сарын 05-нд байгуулагдсан. 4 жил болж байна. "Сlick click boom" байгуулах санааг анх би гаргасан. Тэгээд нэг өдөр нөхдvvдээ дуудаад ярилцахад бvгд зөвшөөрөөд байгуулсан.
Сур: -"Сlick click boom" гэдэг нь ямар утгатай юм бэ?
Gee: -"Чиг чиг пvн, цэнэглээд буудна" гэсэн утгатай. "Тэсрэлт" гэсэн утгатай хип хопын нэг авиа.
Сур: -"Сlick click boom" сvvлийн vед шинэ уран бvтээл, "2016" студитэй гэрээтэй ажилладаг уу?
Gee: -Бид соло уран бvтээлдээ ороод байгаа. Саяхан Desant цомгоо гаргасан. Одоо миний цомог гарч байна. Удахгvй Ка цомгоо гаргах гэж байгаа. Цаадах чинь нэлээн өвөрмөц гаргах гэж байгаа ш дээ. Харин Nomad маань Шанхайд сурч байгаа. 2016 студитэй гэрээтэй ажилладаггvй. Зvгээр л "Vл хөдлөх хөрөнгө" тоглолт дээр л гэрээтэй ажилласан. Миний хувьд "2016" студи, "T" records-т гэрээгээр ажилладаг.
Сур: - Gee гэдэг хvн Монголын бусад реппэрvvдээс юугаараа ялгаатай болон давуу талтай вэ?
Gee: -Би бол Gee гэдгээрээ ялгаатай. Би бол бусдаас өөр, бусдын vзэл бодлоос ялгаатай хvн. Бусад реппэрvvдээс ялгарна энэ тэр гээд явдаггvй зvгээр л би бол би.
Сур: -Та 10 жилдээ охидтой vерхэж байв уу, анхны захиагаа хэнд, хэзээ өгч байв?
Gee: -10 жилдээ vерхэж vзээгvй ш дээ /инээв/.
Сур: -Тэгвэл та багадаа царай муутай байсан юм уу?
Gee: -Царайлаг ч биш, царай муутай ч биш байсан. Би ерөөсөө л vерхэе гэж боддоггvй юм аа. Миний царай одоо ямар байна яг л ийм байсан.
Сур: -Хvний царай өөрчлөгддөг шvv дээ. Таны царай яагаад өөрчлөгддөггvй юм бэ?
Gee: -Мэдэхгvй ээ. Би багадаа ийм л царайтай байсан. Надад байгаа царай бол Geе миний л царай. Бусад хvнд таалагдвал тэр л биз, таалагдахгvй бол тэр л биз. Хvн бvрт таалагдах гэж ээжээс төрсөн биш. Ямар ч байсан эцэг эхийн сайжруулсан нийлбэр дvрс нь энд сууж байна /инээв/.
Сур: -Таныг хараад байхад дандаа л халзан толгойтой явах юм. Vсээ байнга хусуулдаг уу?
Gee: -Би оюутан байхдаа мөрөө давсан урт vстэй байлаа. Гэхдээ би vсээ ердөө задгай тавихгvй, харууд шиг л сvлжчихдэг байсан. Урт vсийг арчлах ядаргаатай санагдаад хусуулсан. Одоо бараг 6, 7 жил болж байна.
Сур: -Та стиль имиджээ хаанаас бvрдvvлдэг вэ?
Gee: -/инээв/ Би зvгээр л монгол бараа ороод л хамгийн том хувцаснаас нь аваад өмсчихдөг.
Сур: -Та их том хөлтэй юм аа. Хэдэн размерийн гутал өмсдөг вэ?
Gee: -45 ш дээ.Яасан, миний хөл тийм сонин байна уу, том биетэй юм чинь том л хөлтэй байж таараа ш дээ. Жижигхэн хөлтэй бол яаж хөл дээрээ тогтох юм бэ? /инээв/.
Сур: -Ингэхэд таны өндөр хэд вэ?
Gee: -188 см.
Сур: -Таны нvдэн доорх шивээс ямар утгатай юм бэ, харууд нvдэн доороо нулимс шивvvлсэн байдаг. Та тэднийг дуурайсан юм уу?
Gee: -Vгvй ээ. Монгол гэж байгаа биз дээ. Хvмvvс байнга л асуудаг. Тэр харууд бол алдсан хайртай хvнийхээ тоогоор шивvvлдэг учиртай юм байхгvй юу. Миний хувьд бол хаанахын хэн ч намайг харсан би бол Монгол хvн гэсэн утгаар шивvvлсэн. Яагаад заавал нvдэн доор байгаа юм бэ? гэхээр би Монгол хvн, Монголынхоо төлөө нулимс, хөлс, хvч, цусаа урсгана гэсэн утгатай.
Сур: -Таны зvvсэн хонх ямар утгатай юм бэ, байнга зvvдэг vv?
Gee: -Энэ бол миний сахиус. Хар хэл ам, муу зvйлээс хамгаалдаг юм. Биенээсээ салгахгvй байнга л зvvж явдаг.
Сур: -Олны танил байх хэцvv юу, фэнvvд чинь гарын vсэг авъя гэж ирдэг vv?
Gee: -Vгvй ээ. Хэцvvдээд байх юм байхгvй. Дэмждэг сонсдог хvмvvvс байна. Тэрний хажуугаар vзэн яддаг хvмvvс байна. Хөөрхөн хөөрхөн оролдоно ш дээ. Алж хяддаг ч баатрууд болно. Яг ингээд улаан нvvрээр тулаад уулзангуут хэзээ ч тийм юм байхгvй гэнэ. Би охидод таалагдах гэж ч юм уу эсвэл зурагтаар гоё гарч од болох гэж реппэр хийдэггvй. Миний зорилго бол vнэн бодит байдлыг хэлэх. Тиймээ хvмvvс намайг сонсож байна, дэмжиж байна.
Сур: -Таны фэн охид танилцъя гэж хэр их мессэж бичиж байна вэ?
Gee: -/инээв/ Би фэн гэдэг ойлголтонд аягvй дургvй. Фэн гэдэгт итгэдэггvй. Сонин санагдаад байдаг юм.
Сур: -Тэгвэл шvтдэг гэх юм уу?
Gee: -Шvтдэг гэхээр бvр тэнэг. Би ямар бурхан биш дээ. Та нар зvгээр л намайг сонс. Би таныг сонсдог гэж яривал зөв юм болов уу.
Сур: -Та дуунууд дээрээ дэндvv их хараалын vг хэрэглэдэг. Гэхдээ энэ нь таны бодол байх л даа?
Gee: -Хараал гэхээсээ илvvтэйгээр шvvмжлэл нь уур бухимдлаар илэрч байгаа юм. Хэллэг гэхээсээ агуулгыг нь ойлгох хэрэгтэй.
Сур: -Таны ирээдvйн зорилго?
Gee: -Хэдэн цомог гаргана, тоглолт хийхдээ гол нь биш. Бусад хvнд жоохон явцуу ч юм уу, тэнэг сонсогдож магадгvй. Гэхдээ энэ бол миний яалт ч vгvй туйлын зорилго. Зvгээр гудамжаар гараад алхахад зөрөөд өнгөрсөн Монгол хvн бvр инээгээд зөрдөг байгаасай гэж боддог. Монголчууд хоорондоо эвтэй найртай байж, Монгол газар шороо, vр удмынхаа төлөө байж, амьдралдаа сэтгэл хангалуун, нvvрэнд нь инээмсэглэл vргэлж гэрэлтэж байхыг л хvсдэг дээ.
Сур: -Та энэ бvгдийн төлөө яаж хувь нэмрээ оруулах вэ?
Gee: -Би хийсэн дуугаараа, хийж байгаа vйлдлээрээ илэрхийлдэг. Манай зарим дуучид асрах газарт ганц нэг очихдоо баахан телевиз дуудаад л би ийм юм хийж байгаа шvv гэж харагдах гээд л... Би гурван ч удаа асрах газар очсон. Гэхдээ нэг ч удаа телевиз дагуулж очоогvй. Надад хvvхдийн тархинд юм оруулах л чухал болохоос биш би лаг болж харагдах нь чухал биш. Хvvхдvvдтэй ярилцаад өөрийнхөө чадахаар зөвлөгөө өгч, дуугаа дуулаад, урмын vг өгч, хvvхдvvдтэй хамт нэг өдрийг өнгөрөөдөг.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Gee: -Их завгvй өнгөрдөг. Ажилдаа яваад л, клип, дуу, ээждээ туслах, ар гэрийн ажил гээд л өнгөрнө дөө. Хvмvvс Gee од юм чинь хөл нь шороон дээр ч гишгэддэггvй гэж боддог юм шиг байгаа юм. Би та нартай л адилхан утаагаар амьсгалж, Улаанбаатарынхаа шороон дээр хөлөөрөө яваад л, хиртэх vедээ хиртээд л, хөлсөө гойжуулах vедээ гойжуулаад л явдаг, ядардаг, мөнгө олдог жирийн л нэг эр хvн шvv дээ. Энэ л миний амьдралын утга учир. Зарим хvмvvс зvгээр сууж байгаад л мөнгө олоод байдаг. Энэ бол маш утгагvй зvйл.
-Та мөнгөнд хэр vрэлгэн бэ?
Gee: -Ер нь бол тийм vрэлгэн биш ээ. Шадарга л хэлье. Мэдээж vрэх юман дээр vрдэг л дээ. Найзуудтайгаа нийлээд жилд нэг тохиох "Сlick click boom"-ийн ойн баяраар зад наргина. Гэхдээ шалдар булдар, хэрэгтэй хэрэггvй зvйлд vрдэггvй. Гоё биш ч өөрт маань зохисон өмд байвал би аваад л өмсчихдөг. Уранхай л биш бол хангалттай. Илvv мөнгө төгрөг зарддаггvй.
-Та чөлөөт цагаараа ном уншдаг уу, номтой хэр нөхөрлөдөг вэ?
Gee: -Одоо бол уншдаггvй. Жоохон байхдаа их уншдаг байсан. Нvдний даралттай болсноос хойш ээж "ном битгий унш" гээд л гэрэл унтраачихдаг байсан. Ээжийг гарангуут сарны гэрэлд ном уншдаг байсан. 2, 3-р ангид байхад "Морь унасан толгойгvй хvн", "Шадар гурван цэрэг" гээд л дэлхийн сонгодог зохиол их уншдаг байж дээ. Одоо бол өдрийн стрессээ РС тоглоомоор л тайлдаг. Гэхдээ сvлжээгээр биш л дээ.
Сур: - Та "07 сарын 01" кинонд тоглосон. Кинонд тоглох ямар байсан бэ?
Gee: -Өө тэр чинь их хэцvv юм байна лээ. Би бvр шөвийтлөө турсан ш дээ.
-Хэдэн кг жин хассан бол?
Gee: -Сайн мэдэхгvй байна. 74 болсон байхаа. Тухайн vеийн маань найз охин "Чамайг тэврэхээр өөрийгөө тэврээд байна" гэж ярьж байсан /инээв/.
-Кинонд тоглох санал ирвэл та тоглох уу?
Gee: -Тоглохгvй гэж бодож байна. Хэцvvдээ биш, миний хийх ажил биш. Маш их цаг алдсан. Кинонд тоглоод явж байснаас дуугаа дуулаад явж байсан нь хамаагvй дээр юм байна лээ.
-Хип хоп хамтлагууд маш их гарч байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
Gee: -Гарч ирж байгаа цөөн тооны хамтлаг нь дан хайр дуулаад байна. Мангар олон хайруудын хажуугаар яасан яасан хайр гэнэ vv?, delete-лэсэн хайр гэнэ vv? хаана нь ч хип хоп байгаа юм. Энэ хип хоп биш ш дээ. Одоогийн залуучууд хайр, хацар, уруулнаас өөр юу ч хийж чадахаа байчихсан юм уу хаашаа юм. Хэрэв ийм бол энэ аймар эмгэнэл байна. Зарим хvмvvс Gee гэхээр л аймар хулгиан гэж ойлгодог юм шиг байгаа юм. Би чинь хvн юм байгаа биз дээ. Хайрлаж дурлалцана. Зарим хvмvvс намайг эмэгтэй хvн зоддог гэж ярьсан байна лээ. Gee амьдралдаа эмэгтэй хvнд гар хvрч vзээгvй. Алгадах битгий хэл няслаж ч vзээгvй. Би чинь зvрхтэй ш дээ.
-Та хэзээ ч хайр дуулахгvй гэж байсан. Яагаад?
Gee: -Би хайр дуулдаг ш дээ. Миний бvх дуу хайрын дуу. Харин эр эмийн хайр дуулахгvй. Яах юм бэ? Хайртай гэдгээ хоёулахнаа байхдаа л хэлчихэд болно шvv дээ. Заавал дуугаар илэрхийлэх албагvй, шаардлага ч байхгvй.
-Та дууныхаа vгийг өөрөө бичдэг vv?
Gee: -Өөрөө бичихгvй яахав дээ. Би хvнээр бичvvлээд, хvний vзэл бодлыг дуулаад явбал реппэр гэж өөрийгөө нэрлэх шаардлагагvй. Би тэр хvний vзэл бодлыг дамжуулах микрофон биш.
-Танд таарсан костьюм байдаг уу?
Gee: -Надад таарах костьюм ховорхон. Гэхдээ би өөрийгөө тийм ч өндөр гэж боддоггvй. Монголын залуучуудын дундаж өндөртэй.
-Таныг дуучин Маралжингоотой vерхэж байгаад салсан, хуримаа хийсэн гэх юм. Энэ талаар...?
Gee: -Миний хувьд хvvхэдтэй болох болоогvй. Хуримаа хийх ч болоогvй. Маралжингоо бид хоёр жил гаруй vерхсэн. Харилцан ярилцаж тохиролцсоны vндсэн дээр салсан. Одоо би өөр хvнтэй vерхэж байгаа. 

- Vanguish хамтлагийн Цэцэтэй нэлээн таарамжгvй байдаг юм шиг байна лээ?
Gee: -Танихгvй хvн намайг муулаад байхаар нь Vanguish-ийнхнаас Цэцэ гэдэг дуучин байдаг юм уу? гэж асуусан чинь тэдний хамтлагт байдаг гэж хариулсан. Тэр vед Цэцэ Америкаас ирээд удаагvй байж л дээ. Тэгээд өөрийнхөө vзэл бодлыг л дуулаад байгаа санаатай юм байна л даа. Бvтэн жил намайг дуугаараа муулаад байсан. Ямар ч амьд амьтны биеийг хатгаад байвал тэр хатгаад байгаа зvйлийг болиулна биз дээ. Тvvнтэй адил би юу гэж зvгээр суух вэ дээ. Гэхдээ хип хоп урлагт ийм зvйл байх нь зөв л дөө. Хэн нь ялахыг сонсогч нар маан
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2017-10-07 -

Бичсэн: Gee
Gee muu lalar
Бичлэг

P2011-05-22 -

Бичсэн: Зочин
гоё шүү
Бичлэг



:-)
 
xaax