P2010-07-11 - ..................................

Ангилал: Medee medeelel

Утга учраа алдаж өөр хоорондоо хэрэлдсээр бид нэг л мэдэхэд өөрсдийгөө юу болж байгааг мэдэх чадалгүй арчаагүй амьтад болжээ! Уудам захгүй нутгаа зөвхөн утаатай Улаанбаатараараа хязгаарлаад сэтгэж байгаа нь ч хотоосоо холдохоо байсан байна. Төрийн хэдэн тэнэгүүдийнхээ хэрүүлийн цуврал зохиолыг зурагтаараа үзэхээс өөр хийх ажилгүй. Жижиг хотдоо жийп унан мөлхөцгөөж тэрний, энэний дээр гарах гэж худал ярьцгаана. “Монгол, Монгол” гэж цээжээ дэлдэцгээх атлаа жинхэнэ монгол ёсоо алдаж, морьтой нүүдэлчин заншлаа мартацгаана. Хэлэх үг бүрийнхээ өмнө хундага тулгаж, хийсэн үйл бүхнийхээ ард заавал хүнээ байж мал болон “мөөр”-дөг заншилтай. Хот дотроо хог хийссэн хашаанд амьдарч 21-р зууны соёлтой худгийн ус зөөн зэрэгцэнэ. Ажил хийхгүй мөртлөө албан тушаалаа ахиулах гэж аргаа барж амьдралд хүрэлцэхгүй авдаг цалингаа голон барин автобусаар унаа залган архи ууж сэтгэлээ тайтгаруулдаг. Хоногийн хоолоо залгаж ядан яваа хэрнээ хоёр хонолгүй хэн нэгний төрсөн өдрөөр далимдуулж хор амаараа залгиж, ходоодоо хооллодог. Дутуу тушаасан төлбөртэй сургуульдаа дутуу сурсан болж өөрийгөө хуураад дутуу ажлын гадна үлдэж дутуу явсаар амьдрал нь дуусдаг. Ирээдүйн амьдралаа ирэх 7 хоногийн нэгэн оройгоор төлөвлөж эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай инээж хөхрөн идэж ууна. Гэтэл өнөөдөр юу боллоо гэж баярлах вэ? Гэрэлт нарны дор гэмгүй сайхан алхаж гийгүүлсэн зүйлгүй ч гэртэй, оронтой байгаадаа ханах уу? Хичээл гэж хэдэн дэвтэр цүнхлээд хэдэр багшийн хэлсэн үгийг хуулсан, тэгээд болоо юу? Дуулим хорвоогийн өдөр хоногийг дэмий үрж дурлал ярин дуулсаар, уйлсаар дуусах уу?

Үгүй ээ!!! Зүрхэнд Монгол цус оргилж байхад залуус бид шантрах ёсгүй, хэзээ ч үгүй!!!

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax